Тавтай морилно уу!

Хүн бол дэлхий дээр амьдарч буй хамгийн боловсронгуй хөгжсөн, цорын ганц ухамсарт амьтан юм. Өөрөөр хэлбэл байгаль эхийн бүтээсэн хамгийн үнэт зүйл юм. Хүн төрөлхтөн өөрсдийгөө эрт үеэс сонирхон янз бүрээр тайлбарласаар ирсэн боловч хүний мөн чанарын асуудлыг бүрэн тайлбарлаж чадаагүй байна.

2011-07-25, 21:25

Би №1 нь биш юм бол түүнд хүрэх гэж цусаа амтлан зүтгэнэ.

-Өөрийгөө Асуулт рэпийнхэнд танилцуулахгүй юу? TulgaT( true words): За би 1989 оны 07 сарын 13нд Улаанбаатар хотод төрсөн.8 настайгаасаа бүжиглэж эхэлсэн,сургууль дээр зохион байгуулагддаг бүх арга хэмжээнд орж “Одод болох хүслэн” тэмцээнд “Супер Старс ” хамтлагтайгаа орж мөнгө, гоцлол бүжигээрээ хүрэл медаль авч байсан.Тэгээд 12 настайдаа Америкад ирсэн дээ. -Хөөх бүжиглэдэг байсан юм уу? Ямар бүжиг? Tulgat( true words): Hip Hop, тэгээд latino бүжигнүүд waltz, cha cha, tango...etc..etc... -Хип хопыг хэзээнээс сонсож эхэлсэн бэ, Юу чамд нөлөөлөв? TulgaT( true words) :Багаасаа л монголд байхдаа л сонсож байсан,гэхдээ энд ирээд 15тайдаа тархины хорт хавдраар өвчлөөд хагалгаа амжилттай болсны дараа хип хопыг дотор нь орж сонсож эхэлсэн. KRS-ONE, Kool Herc, Afrikan Bambaata, Slick Rick, MC Lyte, гэх мэт олон хамтлаг дуучид нөлөөлсөн дөө.Хамгийн гол нь эд нараас маш их амьдралд минь хэрэгтэй урам зориг өгсөн “мсж”-үүдийг хүлээж авсан. Энэ зөвөлгөө, бодит үнэн,урам зориг хайралсан дууны үгнүүдээс нь би анх рэпид дурлаж байж билээ. -Тэгвэл өөрийнхөөрөө хип хопыг тодорхойлвол? TulgaT( true words) :Үгээр яаж райм холбож байгаа, үгийн утга учир адилтгал зүйрлэл бүгдийг нь холбоод үгээр тоглож үгийг захирч байгаа нь гайхамшигтай. Хип хоп бол жинхэнэ үнэн гэж би хэлнэ.Яагаад гэвэл одоогийн хит болж байгаа дуунууд бүгдээрээ мөнгө олох гэж хийж байгаа дуйраймлууд л болоод байгаа.Жинхэнэ хип хоп гэдэг нь бизнес биш өдөр болгон туулах амьдрал юм аа. -Тэгэхээр чи хэдий олны танил боллоо ч мөнгө олох гэж дуулахгүй гэж ойлгож болох уу? TulgaT( true words)): болно,миний зорилго бол өөрийн бодлоо хүмүүст дуугаараа хүргэж , тэдэнд туслах юм. Би өглөө босоод, ая тавиад фрийстайл хийдэг,ганцаараа уйдхаараа бит бох хийхийг оролддог, хүмүүстэй байхаараа дуунуудаа үглэж сонирхуулдаг. Тэгээд энэ сонирхлынхоо дагуу бизнес уулзалтуудад бэлтгэж ордог. -“Энэ сонирхлынхоо дагуу бизнес уулзалтанд бэлтгэдэг” гэдгээ тодруулахгүй юу? TulgaT( true words): Надад хэрэгтэй хүмүүстэй уулзаж өөрийнхөө стайл, зорилгоо танилцуулдаг. Нэг нэгэндээ яаж туслаж болох уу ярилцаж нөөц бололцоогоо ашиглан дараагийнхаа төлөвлөгөөнүүдийг шийддэг. -Хэдэн жил Америкад амьдарч байна? TulgaT( true words): 8 жил амьдарч байна. Одоо хүртэл эх орондоо буцаагүй л явна даа. Зорилгоо бүтээгээд төрсөн газартаа очиж тоглолт хийнэ ээ -Зорилгоосоо хуваалцахгүй юу? Миний зорилго бол хүмүүст туслах.Дуу хөгжим бол хүнийг 360 градусаар эргүүлж чаддаг шидтэй зүйл. Би хүмүүсийг дуугаараа өөрчлж өөдрөг байлгамаар байна.Бид нар ямар мөнхийн хүмүүс биш, ядуу ч баян ч нэг л өдөр үхэх нь үнэн. Тийм болохоор би амьд байгаа цагтаа яаж үр хүүхдүүдээ аз жаргалтай, зовлонгоос хол амьдаруулах уу гэсэн үүднээс хичээнэ. Энд л миний зорилго оршиж байгаа юм. -Үр сад гэснээс олон жил гадаадад амьдарлаа, гадаад охидуудтай үерхэж байв уу? Найз охинтой юу? TulgaT( true words):Би энд ирээд Монгол охидуудтай л үерхсэн.Гадаад охидуудтай би сириёосны үерхэж чаддаггүй юм. And I’m single. -Монголоор үгэлсэн дуу байгаа юу, аль эсвэл хийх үү? TulgaT( true words) :Хаха, энэ асуулт ирнэ гэдгийг мэдсэн юм аа. Би Монголоор үгэлсэн дуу хийж байгаагүй. Гэхдээ нэг сайхан нартай өдөр Монголоор ганц хоёр дуу гарганаа. Би одоохондоо англиар үгэлхийг, үг бичихийг төгс төгөлдөр болгох зорилготой байгаа. -Ер нь англиар үг бичих монголоор бичих хоёрын аль нь хэцүү байна? TulgaT( true words): Би анхнаасаа үг бичиж эхлэхдээ англиар автоматаар сэтгэдэг болчихсон,Монголоор үгэлхийг миний хувьд арай л хэцүү нэгж бодож байна.Гэвч хүн төрөлхтөн хичээвэл юуг ч хийж чаддаш учраас би хамаг мах цусаа үгэндээ шингээнээ. -Нэг дууны үгийг хэр удаан бичдэг вэ? TulgaT( true words): Дуунаас нь шалтгаална даа.Заримдаа тэр дор нь бичээд дуусгачихдаг, гэхдээ илүү цаг хугацаа гаргаж бүр нүдээд суухаар илүү үр дүн гардаг гэж боддог. -Дуун дээрээ IM THE BEST OF MY KIND RAPPIN IN THIS LANGUAGE гэсэн байдаг. Өөрийгөө №1 гэж бодож байна гэж хэлж болохуу? TulgaT( true words) : Онгирох, өөртөө итгэлтэй байх хоёр ондоо асуудлууд. Гэхдээ би өөрөө өөртөө 100% итгэлтэй байна. Хэрэвээ №1 нь биш юм бол №1т хүрэх гэж өдөр шөнөгүй цусаа амтлан зүтгэх болно. -Олон дуу хийгээд байгаа сурагтай байсан, хэзээ цацах юм? TulgaT( true words): Дууныхаа үгнүүдийг бүгдийг нь бичээд, хоолойнд орчихоод нэг мөсөн албюмаа гаргамаар байна.Бараг долоо хоногийн дараа Шинэ дуу минь Patient Mixtape-тай цацагдах болно.$5 ;доллар paypal-р шилжүүлэлтээ хийх болно. -Одоогийн Асуулт рэпийг өөрийн үеийнхтэй харьцуулвал? . TulgaT( true words):Манайхан гоё л байгаа юм байна лээ. Миний хувьд нэг хэлэх юм” тэмцээн зохиох бол шударга шүүгээрэй, хэрэвээ шагналтай гэж хэлэх юм бол хожлыг нь түрүүлсэн хүнд нь өгч байгаарай” гэж хэлмээр байна. Ойрд их завгүй байгаа учир Асуулт руу шагайх завгүй л явна, бас уучлалт гуйчихъя -Хип хоп анхлан суралцагчдад захиж хэлэх үг байна уу? TulgaT( true words) : Хип хоп гэдэг бол хүний тэр цагхугацаанд амьдрах амьдхал.Хип хопод дөрвөн элемент байдаг. DJ, Breakdance, Graffiti, MC .Энэ дөрвөн элементүүдийн дотор бусад төрөл beatbox гэх зэрэг бүгд модны мөчир шиг салаалж байдаг. Nas “Хип хопыг үхсэн” гэсэн цомог гаргаж байсан. Гэвч бид амьд яваа цагт бидний цусан дотор хип хоп урсаж байгаа. Бидний зүрх хип хопын төлөө цохилж байгаа үед HIP HOP IS ALIVE! -Сүүлийн хариултыг өөрт чинь үлдээе? TulgaT( true words) : Асуулт рэпид миний тухай ярилцаж байгаад баярлалаа.Форумдаа үнэнч, хэрүүл амхийхгүй бие биенээ дэмжиж яваарай.

Илгээх | 276 хүн уншсан | Бичсэн: Lhagvaa

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

TulgaT Short lived sanity

...

Би №1 нь биш юм бол түүнд хүрэх гэж цусаа амтлан зүтгэнэ.

-Өөрийгөө Асуулт рэпийнхэнд танилцуулахгүй юу? TulgaT( true words): За би 1989 оны 07 сарын 13нд Ул...

TulgaT Be Unstoppable

...

Assassin’s Creed

Assassin’s Creed гэсэн үгийг монголоор орчуулах юм бол “Алуурчны Сүжиг Бишрэл” гэж болох юм. Алдар...

iРhоnе-5 шинэ хувилбар ирэх есдүгээр сард гарна

iРhоnе-ийн шинэ хувилбарыг гаргахаар АррIе-ийн мэргэжилтнүүд шамдан ажиллаж байна. Дэлхийг байлдан ...

PC дээрээ playstation тогломоор байна уу?

epSX 1.13  нэртэй ашиглахад маш хялбар playstation-ийн эмулатор байна. Уг нь ePSXe-г сайн гэдэг ч ...

Бразилын цагдаа нар "Робот цагдаа"-аас ч илүү

Хүнийг нүдээр нь дамжуулж шууд төрх царайг нь таньдаг робот цагдааг бид кинон дээрээс л харж байсан...

Call of Duty 4

Цэргийн Дуудлага хэмээх тоглоомыг мэдэхгүй хүн тоглоом сонирхогч байна гэж үү. Тэгвэл та бид алдар...

Интернэтийн орчинд үйлдэгдсэн хамгийн ноцтой 10 гэмт хэрэг

1. Банкны троян - 300 мянган евро2009 оны аравдугаар сард Германы банкны хадгаламж эзэмшигчид өөри...

Хүний гарал үүсэл

Хүн бол дэлхий дээр амьдарч буй хамгийн боловсронгуй хөгжсөн, цорын ганц ухамсарт амьтан юм. Өөрөөр ...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 23546 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax