Тавтай морилно уу!

Хүн бол дэлхий дээр амьдарч буй хамгийн боловсронгуй хөгжсөн, цорын ганц ухамсарт амьтан юм. Өөрөөр хэлбэл байгаль эхийн бүтээсэн хамгийн үнэт зүйл юм. Хүн төрөлхтөн өөрсдийгөө эрт үеэс сонирхон янз бүрээр тайлбарласаар ирсэн боловч хүний мөн чанарын асуудлыг бүрэн тайлбарлаж чадаагүй байна.

2011-04-10, 19:58

Call of Duty 4

Цэргийн Дуудлага хэмээх тоглоомыг мэдэхгүй хүн тоглоом сонирхогч байна гэж үү. Тэгвэл та бид алдарт цувралынхаа цоо шинэ ангийг хүлээн авахад бэлэн болжээ. Шинэ ангийн нэр нь "Орчин үеийн дайн" гэсэн нэртэй. Цэргийн дуудлага бол Activision компанийн нэрийн хуудас гэхэд болохоор тоглоом билээ. Цэрэг дайны сэдэвтэй тоглоомууд дотроо эхний байруудад заалттай жагсана. Шинэ үеийн консолиудад зориулагдан гарч байгаа цоо шинэ үеийн тоглоом бидний гар дээр ирж байгаа ажээ.
Тоглолт
Шинэ тоглоом дээр ихээхэн зүйлс өөрчлөгдсөн бололтой. Өмнөх ангиудын үйл явдлууд тэр чигтээ шинэчлэгдсэн байна. Та одоо Америкийн Нэгдсэн Улсын Усан цэргийн ангийн гишүүн Paul Jackson хэмээх цэрэг болно. Бас Английн цэрэг "Саван" хэмээх хочит MacTavish ч болно. Түүнчлэн яг кинон дээр гарч байгаа юм шигээр өөр цэргүүдийн дүрд ч хувилах боломж бий. Автомат том буугаар шүршигч цэрэг, эсвэл цэргүүдээ хамгаалах 2 хүнтэй мэргэн буудагчийн багт орж болно. Тоглоомын үйл явдал Английн цэргийн хүчний Орост явуулж байгаа ажиллагаа болон Америкийн хүчний Дундад Азид болж буй явдлыг өгүүлнэ. Түүнчлэн одоогоос 15 жилийн өмнө Украйнд болсон цэргийн ажиллагааны тухай гардаг.
Олон тоглогч

Хэрвээ тоглогч маш сайн тоглож олон олон хүнд үзүүлбэрүүд болоод үйлдлүүдийг гүйцэтгэж чадвал тэр хирээр өндөр үнэлгээ авах бөгөөд тусгай зэвсэг, цол хэргэмийг хүртэх боломжтой. Call of Duty 4 дээр олон тоглогчийн горимыг онцгой анхаарчээ. Олон тоглогчийн горим дээр Assault (Довтлогч цэрэг), Special Ops (Тусгай шуурхай хүч), Light Machine Gunner (Хөнгөн автоматаар шүршигч), Demolitions (Дэлбэлэгч), Sniper (Мэргэн буудагч) гэсэн төрлүүдээс сонгож болно. Анх удаа тоглоход ердөө 3 нь боломжтой байх бол өндөр үнэлгээ авах тусам бусад нь нээлттэй болох нь ойлгомжтой. Өрсөлдөгчөө унагах бүрт Experience Points (XP) гэсэн зүйл яригдана. Энэ бол оноо юм. Дайснаа алах эсвэл ямар нэгэн даалгаврыг амжилттай бүтээхэд XP авна. Хэн ч гэсэн олон XP авч өөртөө давуу тал үүсгэхийг хичээх нь тодорхой. Хамгийн өндөр оноо нь 55 бөгөөд энийг авсан хүн шууд Командлагч болно.

Халз тулаан бол хамгийн сонирхолтой төрөл шүү дээ. Та нар 2 тал болоод л халз тулалдана гэсэн үг. Эсвэл та 2 тулалдахгүйгээр машин дэлбэлэх гэх мэт даалгавар гүйцэтгэх, өндөр дээгүүр харайх, дайсныг устгах зэргээр өрсөлдөж болно.

XP оноо 55-д хүрсэн тохиолдолд Prestige буюу Алдар Нэрийн горим нээгддэг. Гэхдээ энэ горим зөвхөн консоль дээр байдаг бөгөөд нэгэнт нээж дөнгөсөн бол чи дэлхийн асар том сүлжээнд орон дэлхийн тоглогчдын дунд өөрийгөө хэн бэ гэдгээ харуулах ёстой болно. Сонирхолтой нь чи хүсвэл өөрийнхөө нээж олсон зэвсэглэл, XP оноо, цол хэргэм зэргээ зарж худалдах боломжтой. Зарчихсан бол дахиад л 0 онооноос эхэлнэ.

Тоглолтын горимууд

Энэ удаагийн анги дээр нэмэгдсэн хамгийн сонирхолтой зүйл нь олон тоглогчийн горим учраас энэ горимд хичнээн янзаар тоглож болохыг дурдъя.

  • Бүгд чөлөөтэй. Харагдсан болгон чинь чиний дайсан. Бүхнээс болгоомжил, бүхнээс нуугд, тааралдсанаа ал.
  • Багийн үхлийн тэмцээн. Та бүхэн багууд болж хуваагдаад л хоорондоо байлдаж эхэлнэ дээ. Ямар нэгэн оноонд хүрэх, тодорхой цагт тулалдах болно. Их сонирхолтой хэлбэр гэдэгт итгэлтэй байна.
  • Ground War. Маш олон хүнтэй багууд энэ горимыг сонгон байлдвал үнэхээр гоё. Асар том, нүсэр байлдаан болно.
  • Багийн зорилготой. Ямар нэгэн зүйл хайж олоод устгана. Дайсны нутагт байх туг ч юм уу. Багийн гишүүн болгон хариуцлагатай байж үүргээ сайтар биелүүлбэл энэ горимоор тоглоход их сайхан. Та нар нэгэн санаатай болохыг хүсэж байвал энэ горимыг сонгоорой.
  • Багийн тактик. Цөөхөн хүнтэй жижиг баг үхлийн болон хайж олоод устгах даалгавар биелүүлнэ.
  • Хайж олоод устгах. Хоёр баг оролцоно. Аль аль нь довтлох болон хамгаалах даалгаврыг биелүүлнэ. Довтолж байгаа нь 2 байх тэсрэх бөмбөг тавих талбайг хайж олоод бөмбөг тавихыг оролдох бол нөгөө тал нь мэдээж хамгаална. Хэрвээ тэсрэх бөмбөг тавигдсан бол хамгаалж байгаа тал яаралтай түүнийг аюулгүй болгох хэрэгтэй. Яг л Counter Strike-ийн бөмбөг тавьдаг шиг л юм.
  • Дөрвөлжин талбай. Өгөгдсөн талбайн хаа нэгтээ цүнхэн компьютер хэвтэнэ. Танайхан тэр компьютерийг яаралтай хайж олоод аль болох удаан эзэмших хэрэгтэй. Гэтэл эсрэг тал чинь танай мэдэлд орсон уг цүнхэн компьютерийг устгахыг оролдоно. Тэгэхээр танайхан уг компьютераа хамгаалах нь зүйн хэрэг. Компьютерийг гартаа оруулсан мөчөөс эхлээд л оноо явах болно. Иймээс удаан байлгах нь танайд ихээхэн ашигтай. Цаг дуусаж цүнхэн компьютер автоматаар устгагдахад дахин шинэ компьютер хаа нэгтээ хэвтэх болно.
  • Ноёрхол. Өгөгдсөн газар нутаг дээр тодорхой цэгүүд дээр тугнууд бий. Анх эхлэхэд бүх тугнууд дундын өнгөтэй байна. Өөрөөр хэлбэл өнгөгүй гэсэн үг. Тэгэхээр багууд тугийг эзэмшиж өнгийг нь өөрийн болгохын тулд тулалдаж эхэлнэ дээ. Цаг дуусаж тулалдаан дуусахад хэн олон туг эзэмшсэн нь ялна.
  • Санаатай хорлон сүйтгэх. Хайж олоод устгах горимтой бараг төстэй юм. Ялгаатай нь гэвэл багуудад дундын тэсрэх бөмбөгнүүдийг өгнө. Та нар компьютерийн дайсны бааз руу довтолж бөмбөгөө тавих ёстой.
  • Багийн хатуу тэмцэлдээн. Яг л жинхэнэ дайн байлдаан шиг дүрэмтэй. Багууд хоорондоо тулалдах бөгөөд зэвсэг сум хязгаартай, сумны шарх илүү хүнд, бас өөрийн нөхрөө оночихвол алах болно.
  • • Хуучин сургууль. Бүх зэвсэг сул чөлөөтэй, сум илүү хүнд шарх үзүүлнэ. Бас илүү өндөр үсэрнэ.
Тоглоомын хөдөлгүүр

Шинэ тоглоомын хөдөлгүүр үнэхээр дэндүү болсон гэдэг нь ойлгомжтой. Тэр тусмаа дан тоглогчийн гардаг цаг агаарын эффектүүд, гэрэл сүүдэр зэргийг онцгой дурдах хэрэгтэй. Амьдрал дээрх эффектүүд рүү хамгийн их ойртсон гайхалтай дүрслэлүүд таныг хүлээж байгаа. Жишээ нь буудахад сумны гарах нүх болоод гал зэрэг нь хөдөлгүүрээр шууд тухайн тохиолдолд тооцоологдон гарах юм. Өөрөөр хэлбэл та тухайн нөхцөлд байдалд тохируулагдсан сумны нүхийг олж харна гэсэн үг. Машин барилга зэрэг объектуудыг устгаж болно. Хуучин бол барилга байшин зэрэг нь тас хийгдсэн эвдэрнэ гэсэн ойлголт байдаггүй байсан шүү дээ. Түүнчлэн материалын тухай ойлголт яригдана. Жишээ нь нимгэн модон ханыг сум нэвт гарах боловч яг тэр хэмжээгээр сумны хурд хүч нь сулрах ажээ. Гайхалтай байгаа биз. Гэхдээ ханын нимгэн, зузаанаас хамааран хүч нь сулрах юм.

Зургийн галлерей:

Видео Трайлер:

 


жижигрүүлэх | томруулах

busy
Найзууддаа мэдэгдэх үү?

Илгээх | 357 хүн уншсан | Бичсэн: Lhagvaa

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

TulgaT Short lived sanity

...

Би №1 нь биш юм бол түүнд хүрэх гэж цусаа амтлан зүтгэнэ.

-Өөрийгөө Асуулт рэпийнхэнд танилцуулахгүй юу? TulgaT( true words): За би 1989 оны 07 сарын 13нд Ул...

TulgaT Be Unstoppable

...

Assassin’s Creed

Assassin’s Creed гэсэн үгийг монголоор орчуулах юм бол “Алуурчны Сүжиг Бишрэл” гэж болох юм. Алдар...

iРhоnе-5 шинэ хувилбар ирэх есдүгээр сард гарна

iРhоnе-ийн шинэ хувилбарыг гаргахаар АррIе-ийн мэргэжилтнүүд шамдан ажиллаж байна. Дэлхийг байлдан ...

PC дээрээ playstation тогломоор байна уу?

epSX 1.13  нэртэй ашиглахад маш хялбар playstation-ийн эмулатор байна. Уг нь ePSXe-г сайн гэдэг ч ...

Бразилын цагдаа нар "Робот цагдаа"-аас ч илүү

Хүнийг нүдээр нь дамжуулж шууд төрх царайг нь таньдаг робот цагдааг бид кинон дээрээс л харж байсан...

Call of Duty 4

Цэргийн Дуудлага хэмээх тоглоомыг мэдэхгүй хүн тоглоом сонирхогч байна гэж үү. Тэгвэл та бид алдар...

Интернэтийн орчинд үйлдэгдсэн хамгийн ноцтой 10 гэмт хэрэг

1. Банкны троян - 300 мянган евро2009 оны аравдугаар сард Германы банкны хадгаламж эзэмшигчид өөри...

Хүний гарал үүсэл

Хүн бол дэлхий дээр амьдарч буй хамгийн боловсронгуй хөгжсөн, цорын ганц ухамсарт амьтан юм. Өөрөөр ...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 23268 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax