Тавтай морилно уу!

Хүн бол дэлхий дээр амьдарч буй хамгийн боловсронгуй хөгжсөн, цорын ганц ухамсарт амьтан юм. Өөрөөр хэлбэл байгаль эхийн бүтээсэн хамгийн үнэт зүйл юм. Хүн төрөлхтөн өөрсдийгөө эрт үеэс сонирхон янз бүрээр тайлбарласаар ирсэн боловч хүний мөн чанарын асуудлыг бүрэн тайлбарлаж чадаагүй байна.

2011-04-29, 18:28

Assassin’s Creed

boxAssassin’s Creed гэсэн үгийг монголоор орчуулах юм бол “Алуурчны Сүжиг Бишрэл” гэж болох юм. Алдарт Ubisoft Montreal студи хөгжүүлж Ubisoft нийтэлсэн энэ тоглоом өнөөдрийг хүртэл тоглоомын ертөнцийг доргиогоод байна. Анх 2007 оны 11-р сард дэлхий даяар худалдаанд гарсан бөгөөд PlayStation 3 болон Xbox360 консольд зориулагдан гарч байв. 2008 оны 4-р сард PC-ийн хувилбар гарсан байна.

ТОГЛОЛТ

“Алуурчны сүжиг бишрэл” тоглоом нь 3 дахь биеийн дүртэй бөгөөд Altarr ibn LaAhad гэсэн нэртэй алуурчны дүрд тоглох юм. Энэ хүн бол Hashshashin гэсэн бүлгийн гишүүн ба энэ бүлэг нь Templars, Saracens гэсэн бүлгүүдийн алинд нь ч ордоггүй, бие даасан 3-дагч хүчин юм. Altarr-ийн зорилго бол 1191 оны үед Загалмайтны аян дайны үеэр тодрон гарсан нэр хүнд бүхий 9-н хүнийг алах явдал юм. Al Mualim-ын ах дүүс болсон толгойлогчдыг эрэмбэ дараагаар нь устгах нь тоглоомын гол зорилго. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд манай гол баатар бүхий л арга мэхийг хэрэглэнэ. Сэмхэн очиж устгах, бай болсон хүнийхээ бүхий л мэдээллийг төрөл бүрийн аргаар мэдэж авах хэрэгтэй. Эдгээр тактикт бусдын яриаг сэмхэн чагнах, хэн нэгнийг мэдэж байгаа зүйлээ хэлэхийг шаардах, улмаар айлган сүрдүүлэх, халаас ухах, хулгайлах, хов зөөгч хүнээс мэдээлэл худалдаж авах гэх мэт зүсэн зүйлийн арга хэрэглэж болох юм. Зарим онцгой тохиолдолд өөр алуурчинтай харилцан тохиролцсоны үндсэн дээр алах ёстой хүмүүсээ сольж болдог.

Та алах илүү боломжтой бол нөгөө хүнийг нь сонгож болно гэсэн үг. Нэмж хэлэхэд энэ тоглоом дээр үндсэн даалгавраас гадна сонирхолтой жижиг даалгаврууд, үйл явдлууд зөндөө бий. Жишээ нь хотын өндөр цамхаг руу авирч хотыг дээрээс нь харах, бусдад дээрэлхүүлж байгаа хотын жирийн иргэнийг өмөөрч хамгаалах зэргийг дурдаж болно. Тоглоомын үйл явдал Holy Land хэмээх газарт өрнөх ажээ. Энэ бол Jerusalem, Acre, Damascus, Masyaf гэсэн 4-н хотоос бүрдэх том газар нутаг юм. Уг газар нутаг, хот тосгон нь тухайн түүхэн цаг үедээ яг байсан бодит гэж тоглоомыг хөгжүүлэгчид хэлж байна. Хот болгон нь нилээд сайн хийгдсэн бөгөөд маш нарийн деталь зүйлсийг хүртэл сайтар дүрсэлжээ. Хотод маш олон хүн амьдрах бөгөөд манай гол баатар тэдэнтэй харилцан үйлчлэлцэнэ. Жишээ нь Altarr маань байшин руу шат ашиглахгүйгээр авирсан тохиолдолд түүгээр явж байсан жирийн иргэд зогтусан цугларч тэрхүү байшин руу авирагч ер бусын эрийн тухай ярилцаж эхэлнэ. Зарим нь гараараа зааж байна гээч. Гэм буруугүй гэдэг нь тодорхой жирийн иргэн, хүүхэд зэргийг гэмтээж зодвол ойролцоо байгаа харуулуудын анхаарлыг татах нь зүйн хэрэг. Тэгвэл тоглоом дээр яг ингэдэг. Мэдээж харуулууд хүүхдийг зодож байгаа чамайг хараад довтлох нь гарцаагүй. Төрөл бүрийн даалгаврыг биелүүлэхэд чи өөрийгөө хэр танигдсан байгаа вэ гэдгээ мэдэж байх шаардлагатай. Түүнчлэн тухайн даалгаврыг биелүүлэхийн тулд “low profile” эсвэл “high profile” гэсэн командуудыг анхаарах хэрэгтэй.

Low- Зөөлхөн гэсэн командтай үед чи илүү чимээгүй, бас хөнгөн ажиллах шаардлагатай. Ийм үед ойрхон байгаа хүмүүсийн дунд орон хутгалдаж явах, ард иргэдийн дундуур зөөлхөн, эвтэйхэн явж өнгөрөх, нуугдах гэх мэтээр бусдын анхаарлыг татахгүй явах нь зүйтэй юм. Харин high-чанга гэсэн командтай үед илүү их чимээ гаргахыг зөвшөөрнө. Гүйх, байшин руу шууд авирах, бас өшөөтөн рүүгээ шууд довтолсон ч болно. Гэхдээ хот хэтэрхий их түгшүүрт автан бүхий л харуул, цэргүүд чамайг намнахаар хөөцөлдөж байгаа бол энэхүү түгшүүрийн төвшинг аль болох хурдан намжаах хэрэгтэй. Үүний тулд ямар нэгэн найдвартай газар олон нуугдаж түгшүүрийн харанга намжиж төвшин нь буухыг хүлээж болох юм. Чи нэр хүндтэй хэн нэгнийг амжилттай алж даалгавраа амжилттай гүйцэтгэсэн тохиолдолд шинэ зэвсэг эсвэл шинэ тулалдааны арга барилыг эзэмшинэ. Сөрөг довтолгооны арга, дайсан руугаа бултах маягаар сөрж довтлох аргуудыг илүүтэй эзэмшихийг зөвлөж байна.

Манай баатрын нударгад Алуурчны Илд гэгдэх богино илд бий. Энэ бол дайснаа алах үндсэн зэвсэг юм. Бас жижиг хутганууд байх бөгөөд эдгээрийг хослуулан хэрэглэх нь их үр дүнтэй ажээ. Altarr-д бас нэгэн гол зэвсэг байгаа нь түүний ханцуйд нуугдана. Ханцуйнаас нь гэнэт гарч ирэх хурц хутгаар харуулуудын хүзүүнд зоож алах нь ямар ч чимээ гаргахгүй алах давуу талтай ажээ. Гэхдээ үхсэн дайсны биеийг бусад нь олчихвол төвөгтэй байдал үүсэж болно. Янз бүрийн даалгаврыг биелүүлэхэд утга учиргүй байлдах биш харин ур ухаан гаргах хэрэгтэй. Жишээ нь чи бүхий л харуулуудыг алж байж гол байндаа ойртоно гэвэл ёстой бүтэхгүй. Харин холоос байшингийн дээвэр дээгүүр дамжин ирж сэмхэн маш их ойртож байгаад ирвэсийн ганц үсрэлт хийн хүзүүнд нь хутга зоочихвол хэд дахин амар. Алангуутаа л зугатан өвсөн дунд шурган алга болж болно шүү дээ. Дээвэр дээгүүр дамжин явахад ганц нэг харуулууд дайралдах бөгөөд тэдгээрийг хутга шидэх, хүзүүнд нь зоох гэх мэтээр алж болно. Гол толгойлогчоо алуулсан хот бүхэлдээ үймэлдэх бөгөөд бүгд л чамайг харан уулга алдах болно. Тэгэхээр чи аль болох хурдан нуугдах л хэрэгтэй.
Манай гол баатар хэдийгээр эрэлхэг хүн боловч амьдрал дээрхтэй их төстэй. Хичнээн мундаг байлаа гээд олон хүнтэй зэрэг тулалдахад төвөгтэй шүү дээ.

Altarr маань ганц нэг хүнийг төвөггүй алах боловч олон хүнд бүслүүлсэн тохиолдолд бэрхшээл учирна. Иймээс ур ухаан гаргахыг л зөвлөх байна. Ер нь мэргэжлийн алуурчин хүн гол байгаа л алсан бол өөр хүн алахыг нэг их хүсдэггүй шүү дээ.

Энэ тоглоом дээр гарах бүх зүйлс нь интерактив юм. Өөрөөр хэлбэл манай баатар бүхий л байшин барилга, цонх хаалга зэргийг дамжин авирч чадах билээ. Нуугдах хэд хэдэн маш сонирхолтой арга бий. Тэрэгтэй өвсөн дотор орох, даавуун хаалтын цаагуур орох, яг өөр шигээ хувцастай лам нарын дунд орж явах, сандал дээр суугаа хүмүүсийн дунд суух гэх мэт нь чамайг маш сайн нууж чадна. Толгойгоо бүтээсэн нөмрөг бүхий цагаан хувцастай алуурчин эрийг удирдахад бэлэн үү? Энэ тоглоом ноднингийн бүхий л шагналуудыг хамсан гол тоглоом болсон юм. Ubisoft-ийнхон цоо шинэ тоглоом бүтээн цоо шинэ брэнд бий болгон зах зээлд нийлүүлж маш их орлогын эх үүсвэрийг нээжээ. Заавал тоглох ёстой тоглоом гэж олон мэргэжилтнүүд ам нэгтэй баталж байна.

Зургийн галлерей:

Илгээх | 241 хүн уншсан | Бичсэн: Lhagvaa

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

TulgaT Short lived sanity

...

Би №1 нь биш юм бол түүнд хүрэх гэж цусаа амтлан зүтгэнэ.

-Өөрийгөө Асуулт рэпийнхэнд танилцуулахгүй юу? TulgaT( true words): За би 1989 оны 07 сарын 13нд Ул...

TulgaT Be Unstoppable

...

Assassin’s Creed

Assassin’s Creed гэсэн үгийг монголоор орчуулах юм бол “Алуурчны Сүжиг Бишрэл” гэж болох юм. Алдар...

iРhоnе-5 шинэ хувилбар ирэх есдүгээр сард гарна

iРhоnе-ийн шинэ хувилбарыг гаргахаар АррIе-ийн мэргэжилтнүүд шамдан ажиллаж байна. Дэлхийг байлдан ...

PC дээрээ playstation тогломоор байна уу?

epSX 1.13  нэртэй ашиглахад маш хялбар playstation-ийн эмулатор байна. Уг нь ePSXe-г сайн гэдэг ч ...

Бразилын цагдаа нар "Робот цагдаа"-аас ч илүү

Хүнийг нүдээр нь дамжуулж шууд төрх царайг нь таньдаг робот цагдааг бид кинон дээрээс л харж байсан...

Call of Duty 4

Цэргийн Дуудлага хэмээх тоглоомыг мэдэхгүй хүн тоглоом сонирхогч байна гэж үү. Тэгвэл та бид алдар...

Интернэтийн орчинд үйлдэгдсэн хамгийн ноцтой 10 гэмт хэрэг

1. Банкны троян - 300 мянган евро2009 оны аравдугаар сард Германы банкны хадгаламж эзэмшигчид өөри...

Хүний гарал үүсэл

Хүн бол дэлхий дээр амьдарч буй хамгийн боловсронгуй хөгжсөн, цорын ганц ухамсарт амьтан юм. Өөрөөр ...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 23268 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax